Баянхонгор аймагт идлэг шонхор барих зөвшөөрлийг цуцалжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Баянхонгор аймгийн Бууцагаан сумын нутагт шонхор барихаар ирсэн Арабын иргэд нутгийн иргэдтэй маргаан үүсгэсний улмаас Монгол Улсын иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн харамсалтай хэрэг гарсан. Улмаар дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй.

Тэгвэл тус аймгийн Засаг даргын захирамж гарч дахин эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж, гэмт хэрэг зөрчил гарахаас урьдчилан сэргийлж идлэг шонхор шувуу барих зөвшөөрлийг цуцалсан байна.

Захирамжийн хүрээнд отог байгуулж үйл ажиллагаа явуулж байсан гадаадын иргэд, тэдний тээврийн хэрэгслийг Цагдаагийн газар болон холбогдох ажлын хэсгийн хяналт дор Баянхонгор аймгийн газар нутгаас гарган, Улаанбаатар хот руу явуулж байгаа аж.

Б.Пүрэвдагва: Австралид оюутан байхдаа хичээлийн хажуугаар DJ хийдэг байсан
Б.Пүрэвдагва: Австралид оюутан байхдаа хичээлийн хажуугаар DJ хийдэг байсан
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!