Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “1982-1983 онд ашиглалтад орсон хуучин объектыг ижил хүчин чадалтай объектуудын үнэлгээнээс 3 дахин өндөр үнээр худалдан авсан“

Огноо
Унших
1 минут 12 секунд

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор байгуулагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.

Хүнс хөдөө аж ахуйн салбарт хэрэгжсэн газар тариалангийн бүтээгдэхүүний агуулах барих төслийн танилцуулгыг шинжээч хийлээ. Эл төслийн нийт өртөг 16 тэрбум төгрөг бөгөөд 8 тэрбум төгрөг нь ХБ-наас үлдсэн 8 тэрбум төгрөг нь улсын төсвөөс гарсан байдаг. Дүгнэлтэд 1982-1983 онд ашиглалтад орсон хуучин объектыг бусад ижил хүчин чадалтай объектуудын үнэлгээтэй харьцуулахад 3 дахин өндөр үнээр худалдан авсан гэжээ. Дотоод аудитын дүгнэлттэй холбоотойгоор эл асуудал хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа аж.

ФОТО: 35 алба хаагч, эрэлч нохдын хамт Туркийг зорьж, 14 хоног үүрэг гүйцэтгэнэ
ФОТО: 35 алба хаагч, эрэлч нохдын хамт Туркийг зорьж, 14 хоног үүрэг гүйцэтгэнэ
 
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
176 уулзвар, гарцад 2600 ухаалаг камерыг суурилуулснаар оргил ачааллын үргэлжлэх хугацаа нэг цагаар багасжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.