Монголын U20 шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 37 секунд

Монголын 20 хүртэлх насны хөлбөмбөгийн залуучуудын шигшээ баг Азийн АШТ-ий урьдчилсан шатны “I” хэсэгт өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж, тэмцээний эхний тоглолтоо хийхэд бэлэн болоод байна.

Монголын залуучуудын шигшээ баг сүүлийн нэг сар гаруйн хугацаанд нэгдсэн байдлаар эрчимтэй бэлтгэл хийж, тэмцээнд оролцох бүрэлдэхүүнээ бүрдүүлжээ. Багийн бүрэлдэхүүнд дотоодын клубүүдэд тоглодог залуу тоглогчдоос гадна гадаадын их сургууль, клубүүдэд хөлбөмбөгийн замналаа үргэлжлүүлж буй тамирчид багтжээ.

Шигшээ багийн хаалгачаар Хүслэн Баяртулга, Ган-Эрдэнэ Ганзориг, Билгүүн Амартүвшин нар тоглох аж. Харин хамгаалалтын шугамд Дөлгөөн Ганхуяг, Цэлмүүн Өлзийбаатар, Маргад Гантулга, Ханбилэг Сайнбилэг, Тэнүүнбаяр Зунён, Одбаяр Баасандорж, Билгүүн Хишигбат нар тоглохоор болжээ.

Харин хагас хамгаалалтын бүсэд Эрдэнэбаатар Нямдорж, Энх-Амар Балпунцаг, Содбилэг Өсөхсайхан, Вольф Ким, Батмэнд Баасанжав, Одхүү Соёл, Саруултөгс Батбаяр, Ходжес Дантел Даян, Хабул Баатар, Сүлд-Эрдэнэ Баатарсүх, Энэрэл Эрхэс нар багтсан бол довтолгооны шугамд Жэйсон Ёндонжамц, Молор Энхбаяр нар тоглохоор болжээ.

Тус багийн ахлагчаар хамгаалагч Тэнүүнбаяр Зунён тодороод байна.

Монголын U20 шигшээ баг урьдчилсан шатны эхний тоглолтоо маргааш буюу наймдугаар сарын 31-нд Умард Марианы Арлуудын шигшээ багийн эсрэг хийнэ. Тоглолт 13:00 цагт МХБХ-ны Цэнгэлдэх хүрээлэнд эхлэх аж.

Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
Азийн цомын эрхийн төлөө: Монголын шигшээ Фижигийн эсрэг чухал тоглолт хийнэ
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!