СХЕМ: Х.Баттулгатай хамааралтай 40 компанийн нэг CAMEX ХХК-ийн харилцаа хамаарал

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 13 секунд

Төгрөг нуурын орд тойрсон сэдэв энэ долоо хоногт топ болж байна. Нэг талд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Төгрөг нуурын ордтой "хар толгойгоороо" холбогдох хүн нь Х.Баттулга хэмээн мэдэгдэж байхад нөгөө талын эрхэм "Надтай холбоотой гэдгийг батла" хэмээн суух жишээтэй. Улмаар Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар, “Төгрөг нуур энержи” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Л.Дүгэржавын охин Д.Болорсүрэн гэх мэт хүмүүс гарч ирсэн нь энэ үйл явцыг улам сонирхолтой өрнүүлж орхив.

Төгрөг нуурын ордыг эзэмшдэг “Төгрөг нуур энержи” ХХК-ийг СAMEX ХХК эзэмшдэг. Харин СAMEX ХХК-ийг 2006 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга үүсгэн байгуулсан байдаг.

Ингэхдээ өчигдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар зарсан" хэмээн мэдэгдээд амжсан.

-2023 ОНД ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛЫН ҮЕЭР CAMEX ХХК Х.БАТТУЛГАТАЙ ХАМААРАЛ НЭГ КОМПАНИАР ТАНИЛЦУУЛАГДАЖ БАЙЖЭЭ-

Тэгвэл Төгрөг нуурын ордтой холбогдож буй СAMEX ХХК 2023 онд зохион байгуулагдсан Хөгжлийн банкны сонсголын үеэр Х.Баттулгатай хамаарал нэгтэй компаниудын нэг болохыг Түр хорооны дарга Б.Энхбаяр болон шинжээч нар цохон танилцуулж байжээ. Тухайн үед Х.Баттулгын идэвхтэй болон өмнө хувьцаа эзэмшиж байсан гэх 40 компани танилцуулагдаж байсан юм. Тухайлбал,

  • Эм Ди Си Эм ХХК
  • Майдар сити констракшн ХХК
  • Хэт Ойл ХХК
  • Ди Эс Си ХХК
  • Транскон ХХК
  • Монголхьюндэй автомотив ХХК
  • Дарвуул ХХК
  • Баянгол резорт ХХК
  • Би Жи Ай Эс Си ХХК гэх мэт.

-СХЕМ: СAMEX ХХК-ийн хасагдсан хувьцаа эзэмшигчдэд Х.Баттулгын охин, эгч, "хамтрагч" нарын хамаарал багтаж байв-

Харин тухайн үед СAMEX ХХК-ийн хасагдсан болон идэвхтэй хувьцаа эзэмшигчийн хамаарал дараах байдлаар харагдаж байв.

Хамаарлаар нь харвал, Баттулгын Намуун бол түүний охин. Харин Цэндбаяр гэгч бол эгч нь. Түүнчлэн 35 хувийг эзэмшдэг байсан гэх Lim Song Dennis нь Х.Баттулгын хэд хэдэн төсөлд хамтарч байсан Билли Лимийн дүү аж. Мөн анх компанийг хамтран байгуулсан Я.Батсүх агсан 10 хувийг эзэмшиж байснаар хамаарал тогтоогддог. Өөрөөр хэлбэл, хасагдсан буюу өмнө хувьцаа эзэмшиж байсан 8 хүн байгаа юм. Харин идэвхтэй хувьцаа эзэмшигчээр "Эксим Кредит ХХК" танилцуулагдсан байдаг.

-ХӨГЖЛИЙН БАНКНЫ СОНСГОЛ: Х.Баттулгатай СAMEX ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж байсан Я.Батсүхийн хамаарал бүхий Транскон ХХК руу төмөр замын хөрс хуулалтын ажлын хүрээнд ХБ-ны эх үүсвэр бүхий 3.9 ТЭРБУМ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛСЭН-

Х.Баттулгын эл хамаарлыг танилцуулах өдөр хөгжлийн банкны сонсголоор "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд хэрэгжүүлсэн шинэ төмөр зам төслийн талаар хэлэлцэж байсан юм. Энэ үеэр СAMEX ХХК-ийн 10 хувийг эзэмшиж байсан Я.Батсүх агсны хамаарал бүхий компаниудын мэдээллийг хөндөх шаардлагатайг онцлоод тэдгээр дунд Х.Баттулгын хамаарал бүхий компаниуд ч багтаж байсан юм.

Эргэн сануулъя. Х.Баттулгатай СAMEX ХХК-ийн хувьцааг хамтран эзэмшиж байсан Я.Батсүхийн мэдээллийг яагаад хөндөх шаардлагатай болсон бэ. Тухайн үед шинжээчийн дүгнэлтээр "Монголын төмөр зам" ТӨХК нь Чойбалсан-Хөөт, Баруун-Урт-Сайншанд, Зүүнбаян-Даланзадгад чиглэлийн трассын төмөр замын төслийн санхүүжилт шийдвэрлэгдээгүй байхад Дорнод аймгийн Булган сумын нутагт 50 км төмөр замын хөрс хуулах ажлын 5.1 тэрбум төгрөгийн гэрээг Транскон ХХК-тай байгуулсан" гэсэн юм.

Ул гэрээний хүрээнд Хөгжлийн банкны эх үүсвэр бүхий санхүүжилтээс Транскон ХХК-ийн дансанд 3.9 тэрбум төгрөгийг 2013.09.17-2024.08.26 өдрийн хугацаанд 7 удаагийн гүйлгээгээр олгосон байх бөгөөд уг компани нь Монголын төмөр зам ТӨХК-тай 2011 онд Хөрс хуулалтын гэрээ байгуулсан хэр нь 2013-2024 онд санхүүжилт олгогдсоныг нягтлах шаардлагатай гэж шинжээч үзэж байжээ.

Өөрөөр хэлбэл, санхүүжилт шийдэгдээгүй байхад хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулсан гэх Транскон ХХК-ийн 33.5 хувийг Х.Баттулгатай СAMEX ХХК-ийн хувьцааг эзэмшиж байсан Я.Батсүх агсан эзэмшиж байжээ.

Б.Жаргалсайхан: Ногоон автобусны хэргийг шүүх өөрийн итгэлээр шийдсэн. Прокурор бол хэргийг гэм буруутай байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн байдаг
Б.Жаргалсайхан: Ногоон автобусны хэргийг шүүх өөрийн итгэлээр шийдсэн. Прокурор бол хэргийг гэм буруутай байна гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хүргүүлсэн байдаг
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (4)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!