ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас өнөө өглөөний 04:34 цагт Турк улс руу нислээ. Нийт 35 алба хаагч Турк улсад очин, эрэн хайх аврах ажиллагаанд оролцох аж.
Харин одоогоор Турк улсад одоогоор гамшгийн голомтод эрэн хайх, аврах ажиллагаанд нийт 9698 (3500 цэргийн) алба хаагч, сайн дурын болон дэмжлэгийн 9876 хүн, 216 автомашин, 1511 тусгай техник ажиллаж байна.