Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Энхбаяр: ХБ-ны сонсголд оролцох гэрчүүдэд ЭНЭ ДОЛОО ХОНОГТ мэдүүлэх хуудас, мэдэгдэл хүргүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд

УИХ-аас байгуулсан Хянан шалгах түр хорооноос Хөгжлийн банкны 55 зээлдэгчид холбогдох нотлох баримтыг шинжлэх, судлах сонсголыг зохион байгуулах талаар мэдээллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөгжлийн банкны хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө. Тэрбээр,

“УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 14-р тогтоолоор Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн талаарх хянан шалгах үүрэг бүхий түр хороог байгуулсан.

Үүний хүрээнд түр хорооноос ерөнхий хяналтын сонсголыг урьд нь зохион байгуулж байсан. Долоо хоногийн өмнө сонсголын талаар мэдээлэл өгөх үүрэгтэй. Тиймээс хянан шалгах түр хорооноос нотлох баримтыг шинэчлэн судлах, сонсголын тов хэлэлцэх асуудлыг тогтоосон. Энэ талаар мэдээлэл өгч байна. Сонсголыг гурван үе шаттайгаар буюу 1, 2, 3 дугаар саруудад зохион байгуулна.

  • Эхний сонсгол, 2023 оны нэгдүгээр сарын 16-20-ны өдрүүдэд буюу ирэх долоо хоногийн ажлын өдрүүдэд зохион байгуулна. Энд Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн шууд зээлийн олголт, эргэн төлөлттэй холбоотой асуудлыг сонсож, холбогдох гэрчүүд, хамаарал бүхий этгээдүүдийг гэрчээр дуудаж, нотлох баримтуудыг шинэчлэх ажлыг зохион байгуулж байна.
  • Хоёрдахь сонсгол, 2023 оны хоёрдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энд Хөгжлийн Банкны эх үүсвэрээр улсын төсвөөр эргэн төлөгдөх нөхцөлтэй, хөрөнгөоруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээ, 355 төсөл, арга хэмжээний ашиглалт, зарцуулалт, үр дүнг ярина. Мөн Хөгжлийн банканд өмнө нь хийгдэж байсан хяналт шалгалтын ажлуудын тайлан дүгнэлттэй холбоотой асуудлыг сонсоно.
  • Гуравдахь сонсгол, 2023 оны гуравдугаар сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энд Хөгжлийн банкны эх үүсвэрээр арилжааны банкуудад дамжуулан олгосон 2542 төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнг сонсоно. Үүнд өмнө нь огт шалгалт хийгдэж байгаагүй.

Ирэх долоо хоногт зохион байгуулагдах сонсголд 3,5 их наяд төгрөгийн дүн бүхий 77 зээлдэгчтэй холбоотой асуудлаар нотлох баримтыг шинэчлэн судлах ажлыг зохион байгуулна. Энэ 77 төсөл хөтөлбөрөөс 22 зээлдэгчийн зарцуулалт хэвийн бана гэдэг дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл цаг хугацаандаа төлж байгаа, зээлийн зарцуулалт зориулалтын дагуу байна гэдэг дүгнэлт гарсан. Тиймээс эдгээр 22 төслийг хасаад, 55 төсөл хөтөлбөрийг нэг бүрчлэн ярина. Нэг өдөрт 11 төсөл, хөтөлбөрийн зээлийн асуудлыг хэлэлцэнэ" гэв.

ЭМЯ: Хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийсэн асуудалд шалгалт хийхээр явсан баг өнөөдөр ирж байгаа
ЭМЯ: Хазуулсан иргэдэд андуурч сүрьеэгийн вакцин хийсэн асуудалд шалгалт хийхээр явсан баг өнөөдөр ирж байгаа
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.