Сүхбаатар аймагт нохойд хазуулсан 12 хүнд галзуу өвчний эсрэг тарилга хийх гэж байгаад өөр тариа андуурч хийсэн ноцтой хэрэг гарсан билээ. Эл асуудалд ЭМЯ-наас томилогдсон мэргэжлийн багийг Сүхбаатар аймаг ажилуулахаар явуулсан талаар Эрүүл мэндийн сайд С.Чинзориг мэдэгдсэн билээ.
Тодруулбал, эдгээр иргэдэд хийгдсэн вакцины сөрөг үр нөлөө, дагаврыг тандан судалсны үндсэн дээр тогтоох, вакцин хүлээж авсан тэмдэглэл хийгдсэн эсэх, энэ төрлийн тариаг тухайн хүнд хийхдээ албан ёсны мэдээлэл өгсөн эсэхийг газар дээр нь шалгаж тогтоож дүгнэлт гаргах, шаардлагатай тохиолдолд эмчилгээ шинжилгээний яаралтай тусламж үзүүлэх баг юм.
Тэгвэл ЭМЯ-наас томилогдсон эл багийн дүгнэлт гарсан эсэх талаар ЭМЯ-наас тодруулахад "Сүхбаатар аймагт ажиллаж дуусаад өнөөдөр нийслэл рүү ирж байгаа бөгөөд тодорхой дүгнэлт гарсаны дараагаар мэдээлэл өгнө" гэлээ.