Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХХОАТ: 11 сая төгрөгийн орлоготой бол 1,150,000 төгрөгийн татвар төлнө

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 12 секунд

Энэ оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэд хэдэн хууль хэрэгжиж эхлээд буй. Тэгвэл тэдгээр хуулиудаас иргэдийн хамгийн их анхаарал татсан хууль бол "Хувь хүний орлогын албан татвар"-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлт юм.

Тодруулбал, Иргэдийн цалингийн орлогын хэмжээнээс хамаарч шаталсан татвар ногдуулахаар болсон. Тэгвэл уг хуулийн талаар мэдэхэд илүүдэхгүй хэд хэдэн баримтыг хүргэе.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтүүд

Тодруулбал, Цалингийн орлогоос авах шаталсан татварын хэмжээ,

  • 0-10 сая төгрөгийн орлоготой иргэд 10 хувь
  • 10-15 сая төгрөгийн орлоготой иргэд 15 хувь
  • 15-20 сая төгрөгийн орлоготой бол 20 хувийн татвар төлөх юм.

Энд, тухайн хязгаараас давж буй хэсэгт нь татвар нэмж ногдуулах бөгөөд энэ нь сарын 11 сая төгрөгийн орлоготой иргэний 10 сая төгрөгт нь 10%, үлдсэн нэг сая төгрөгт 15 хувийн татвар ногдуулан тооцно гэж ойлгож болно.

11 сая төгрөгийн орлоготой бол 1,150,000 төгрөгийн татвар төлнө

Харин, 12 сая төгрөгийн орлоготой бол 10 сая төгрөгийн 10 хувь буюу 1 сая төгрөг дээр 2 сая төгрөгийн 15 хувь буюу 300,000 төгрөг, нийт 1,300,000 мянган төгрөгийн татвар төлнө гэж ойлгож болох юм. /Дээрх тоог жишээ болгон харуулав/

Дээрх хуулийн өөрчлөлт НДС-д бүртгэлтэй хөдөлмөр эрхлэгчдийн 0,1 хувь буюу 1300 иргэнд хамаарна

Нийгмийн даатгалын санд хөдөлмөр эрхлэгч 817,238 иргэн бүртгэлтэй байдаг. Тэгвэл эдгээр хүмүүсийн 99,9 хувь нь 10 сая төгрөгөөс доош орлоготой байгаа бөгөөд үлдсэн 0,1 хувь буюу нийт 1300 иргэнд л хуулийн өөрчлөлт хамаарах юм.

Ц.Алтантуяа: Нярайн аав эхнэрийгээ дүлэлттэй байна гэх мэдээллийг дутуу өгснөөс алдаа гарсан
Ц.Алтантуяа: Нярайн аав эхнэрийгээ дүлэлттэй байна гэх мэдээллийг дутуу өгснөөс алдаа гарсан
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.