Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИНФОГРАФИК: Монгол Улсад 110 мянга гаруй хүн цахилгаан тамхи хэрэглэж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 9 секунд

Тэртээ 1930-аад оны үед цахилгаан тамхины анхны лавлагаа гарч байсан гэдэгт итгэх үү. Гэтэл сүүлийн хоёр, гурван жилээс эхлэн манайхан электрон тамхины тухай мэдэж байсан бол өнөөдөр маш олон хүн хэрэглээндээ хэвшүүлжээ.

Олон улсын судалгаанаас үзэхэд электрон тамхийг янжуур тамхинаас гарахад туслах хамгийн найдвартай аргад зүй ёсоор нэрлэж байгаа. Тиймдээ ч электрон тамхийг хэрэглэх залуусын тоо өдөр ирэх тусам нэмэгдсээр байна. Ялангуяа электрон тамхины хэрэглээг хуульчилсан дэлхийн томоохон улс орнуудад янжуур тамхинаас татгалзаж, цахилгаан тамхи хэрэглэх хүмүүсийн тоо эрчимтэйгээр нэмэгджээ. Тэгвэл дэлхийн томоохон орнуудад янжуур тамхинаас татгалзаж, цахилгаан тамхи хэрэглэх болсон хэрэглэгчдийн хувийг болон манай улсад электрон тамхи хэрэглэж буй хүмүүсийн тоон мэдээллийг инфогарфикаар хүргэе.

БНХАУ-д янжуур тамхи хэрэглэж байсан нийт хүмүүсийн 17 хувь нь цахилгаан тамхинд шилжжээ

Дээрх орнуудын ихэнх хувь нь цахилгаан тамхийг хуульчилсан орнууд бөгөөд янжуур тамхинаас татгалзах иргэдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Түүнээс гадна АНУ-ын 20 хүн тутмын нэг нь буюу 11% нь цахилгаан тамхи хэрэглэж байна.

Их Британийн цахилгаан тамхи хэрэглэгчдийн 53 хувь нь өмнө нь янжуур тамхи хэрэглэдэг байв

Дээрх судалгааг Их Британийн Action On Smoking And Health UK-ээс гаргаж байсан бөгөөд нийт цахилгаан тамхи хэрэглэгчдийн 53 хувь буюу 1,7 сая насанд хүрэгчид нь өмнө нь янжуур тамхи хэрэглэдэг байжээ.

Англид 50,000 гаруй хүн цахилгаан тамхины тусламжтайгаар янжуураас гардаг

Дээрх судалгааг Лондонгийн Их сургууль 2019 онд хийж байжээ.

Монгол Улсад 750,000 хүн тамхи хэрэглэдэг

2022 оны байдлаар манай улсад 750 мянган хүн тамхи хэрэглэдэг гэх судалгаа гарснаас 110 мянга гаруй нь цахилгаан тамхи хэрэглэдэг гэх тооцоо гарч байв.

Тэгвэл дэлхий дээрх нийт хүн амын 23 хувь нь буюу 1,8 тэрбум орчим хүн өдөр бүр тамхи хэрэглэдэг байна. Гэвч янжуур тамхи нь хүний бид асар их хор хөнөөлтэйгээс гадна нас барах үндсэн шалтгааны нэгд зүй ёсоор багтдаг. Иймд дэлхийн өндөр хөгжилтэй орнууд цахилгаан тамхийг хуульчилж, улмаар хэрэглээнд зохицуулалт хийн, янжуур тамхинаас гарах эхний алхмыг хийж өгдөг байна. Энэ нь цаашлаад янжуур тамхинаас үүдэлтэй өвчлөлийн тоо багасах, мөн нас баралтын түвшин буурах ач холбогдолтой юм.

Улаанбаатарт -18 хэм хүйтэн, цас орохгүй
Улаанбаатарт -18 хэм хүйтэн, цас орохгүй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.