Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд ипотекийн зээлээ төлж эхэлнэ

Огноо
Унших
1 минут 5 секунд

Ковидын түр хууль өнгөрөгч 2022 оны 12-р сарын 31-р тасалбар болж энэ оны нэг сарын 1-нээс эхлэн орон сууцанд хамрагдсан иргэд ипотекийн зээлээ төлж эхлэх юм.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 1-нээс зээлийн хүүг 6% болгон бууруулж, ₮10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлснээр ипотекийн зээл авсан иргэний тоо 2021 онд 13,292-т хүрч, ₮1 их наядыг уг хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг жил гаруй хугацаагаар хойшлуулснаар эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширсан хэмээн Төв банкнаас мэдэгдээд буй.

Тэгвэл энэ оноос зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах боломжгүй болж эргэн төлөлтийн санхүүжилтээр шинээр зээлийн хөнгөлөлттэй нөхцөлд хамрагдаж байгаа айл өрхийг санхүүжүүлэхээр болжээ.

Нийт хүн амын 99 хувь нь шаталсан татварын нэмэгдэлд хамрагдахгүй
Нийт хүн амын 99 хувь нь шаталсан татварын нэмэгдэлд хамрагдахгүй
 
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Яруу найрагч А.Лхагва “Болор цом”-ын эзэн боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.