Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөр жилд 600 орчим тэрбум төгрөг төвлөрдөг бөгөөд үүн дээр нэмж Үндэсний баялгийн сангаар дамжуулан 500-600 тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн эх үүсвэрт зарцуулахаар тусгасан.
Мөн төв банк 500 тэрбум, арилжааны банкууд 200 тэрбум төгрөгийг ирэх онд үргэлжлүүлэн ипотекийн зээлд олгох бодлого барьж байна. Нийт дүнгээрээ энэ нь 1.2 их наяд төгрөг болж байгаа юм. Гэвч санхүүжилтын эх үүсвэрийг нэмснээс хойш ипотекийн зээлийн хүлээлгийн хугацаа 36 сар байсан бол 48 сар болон нэмэгджээ. Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ “Жилд ипотекийн зээлийн бүтээгдэхүүн 400-500 тэрбум төгрөг л байсан. Үүн дээр 500 тэрбумыг нэмэхээр нэг их наяд болно. Улмаар зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн оочир ихэссэн. Өмнө нь хүлээлгийн хугацаа 24 сар, 36 сар байсан бол одоо 48 сар болсон юм билээ. Тиймээс бид хөнжлийнхөө хэрээнд хөлөө жийнэ гэдэг шиг ипотекийн зээлд зарцуулах байгаа 1-1.2 их наяд төгрөгөө бид зорилтот хүмүүст хүргэхээр судалж байгаа. Бусдыг нь бол зах зээлийн зарчимд нийцсэн хүүгээр арилжааны банкуудтай ярилцаж, дундын хувилбарыг гаргаж ирж ер нь л иргэдийн орлогод нийцсэн орон сууцны бүтээгдэхүүнийг гаргаж ирэхээр судалж байна” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!