Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МЭДЭГДЭЛ: Зээлийн эргэн төлөлтөд хураан авсан байруудыг давхар худалдах асуудал гарсан тул сайтар нягтлахыг анхааруулж байна

Огноо
Унших
1 минут 24 секунд

Хөгжлийн банкнаас чанаргүй зээлийг төлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зарим зээлийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулан, хураан авч байгаа. Гэвч Хөгжлийн банканд бүртгэлтэй зарим байр, орон сууцыг давхар борлуулж байж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул тус банкнаас дараах мэдэгдлийг гаргажээ. Тодруулбал,

"Монгол улсын хөгжлийн банк нь чанаргүй зээлийг төлүүлэх үйл ажиллагааны хүрээнд зарим зээлийн эргэн төлөлтийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах буюу төлбөрийн чадваргүй зээлдэгчийн өмчлөлд байсан хөрөнгийг зээлийн төлбөрт хураан авч, өөрийн өмчлөлд шилжүүлээд байна.

Хөгжлийн банк нь өөрийн өмчлөлд шилжсэн үл хөдлөх хөрөнгүүдийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан үл хөдлөх хөрөнгө зуучлалын нэгдсэн холбоотой хамтран хэн нэгэнд давуу байдал олгохгүйгээр олон нийтэд нээлттэй байдлаар худалдах тул залилангийн шинж чанартай худал мэдээлэлд автахгүй байж, сайтар нягтлахыг үүгээр анхааруулж байна.

Хөгжлийн банкны өмчлөлд шилжсэн үл хөдлөх эд хөрөнгийн тухай мэдээллийг тус банкны цахим хуудас (www.dbm.mn)-ны “ҮХХ-ийн мэдээлэл” хэсгээс (https://www.dbm.mn/realestate/rlist) дэлгэрэнгүй танилцана уу" гэжээ.

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.