Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 5-40 см нимгэн байна.

Мөн нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа юм.

Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

“Бөртэ чоно“-ын шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ Ц.Цогтбаатар тодорчээ
“Бөртэ чоно“-ын шилдгийн шилдэг тамирчнаар МУГТ Ц.Цогтбаатар тодорчээ
 
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Монголын хүүхдийн өвлийн спортын VIII НААДАМ ӨНДӨРЛӨЛӨӨ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.