УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр "Эвлэрэл"-ийн ажлын хэсэг байгуулж байгаагаа мэдэгдсэн. Тодруулбал, тус ажлын хэсгийг 39 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Батсуурь ажиллах юм.
Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар бүгд багтжээ. Энэ талаар намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ажлын хэсэг нь 39 хүний бүрэлдэхүүнтэй. Мөн 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллана. Уг бүрэлдэхүүнд С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар бүгд багтаж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан дээр энэ хүмүүст урилга өгнө.
С.Эрдэнэ даргын талаас эмэгтэйчүүдийн болон ахмадын байгууллагын төлөөллүүд ирсэн. Манай талаас ч гэсэн энэ түвшний хүмүүс оролцож байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид шаардлагатай арга хэмжээ авна. Ажлын хэсгийн даргаар Ж.Батсуурь гишүүн ажиллана. Бүтэц, бүрэлдэхүүн гээд олон зүйл дээр ойлголцож байгаа. Ажлын хэсэг шахуу даалгавартай ажиллана" хэмээлээ.