Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Наранбаатар: Сахал Д.Эрдэнэбилэгийн “Хөтөл ХХК“ манай “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 13 секунд

"Цемент Шохой" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар өнөөдөр мэдээлэл хийв. Тэрбээр “Хөгжлийн Банк Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийг хариуцагчаар татаад шүүхдэлцэж байна. Учир нь Хөгжлийн Банкнаас сахал Д.Эрдэнэбилэг гэдэг хүний “Бейзмент” (Хөтөл ХХК) гэдэг нэртэй компани 2015 онд 61 сая ам.долларыг Хөтөл цемент шохойн үйлдвэрт хөрөнгө оруулалт хийнэ гэж авсан байдаг. Тэр мөнгийг нь “Цемент Шохой” ТӨХК-аас нэхэмжилж байна. Хөтөл ХХК болон “Цемент шохой” ТӨХК нь хоёр тусдаа компани шүү.

Тодорхой хэлбэл, Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой өрийг Төрийн өмчит компаниас нэхээд байна. Энэ хүний төөрөгдүүлсэн Хөтөл ХХК манай “Цемент шохой” ТӨХК-д 375 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Манай удирдлагын баг ажлаа аваад ес дахь сардаа ажиллаж байгаа бөгөөд холбогдох бүх санхүүгийн баримтыг АТГ-т өгсөн. Үр дүн гарна гэж найдаж байна" гэлээ.

Хотоос орж гарах товчоод цахимжсанаар автомашин 2 секундэд нэвтэрдэг болжээ
Хотоос орж гарах товчоод цахимжсанаар автомашин 2 секундэд нэвтэрдэг болжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.