Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ХААН банкны ахлах ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлаад зугтжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 55 секунд

ХААН банкны манай ахлах ажилтан кассаас 100 мянган ам.доллар хулгайлжээ. Тодруулбал, Цагдаагийн байгууллагад энэ оны арванхоёрдугаар сарын 19-ний өдрийн 18 цаг 15 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах банканд манай ажилтан касснаас 100 мянган ам.доллар хулгайлаад явсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс шалгахад тус банкинд ажилтай 27 настай, эрэгтэй “З” гэгч нь энэ оны 10 дугаар сарын 28-наас 12 дугаар сарын 06-ны хооронд хуурамч гүйлгээгээр нийт 360 сая төгрөгийг завшсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Б.Пүрэвдорж: Хөшөөтийн уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч томилоод, дотоод асуудлыг нь шийдээд өгөөч
Б.Пүрэвдорж: Хөшөөтийн уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч томилоод, дотоод асуудлыг нь шийдээд өгөөч
 
Дорнод аймагт 18 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
Дорнод аймагт 18 настай эмэгтэй өөрийгөө боомилж нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.