Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Хөшөөтийн уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч томилоод, дотоод асуудлыг нь шийдээд өгөөч

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр Б.Пүрэвдорж гишүүн Хөшөөтийн уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч томилж өгөхийг хүслээ.

Тэрбээр “Ховд аймгийн Чандмань сумын Сүлжээ багийн иргэн Н.Цэнджав Хөшөөтийн уурхайн хүнд суртлаас болж хөлдөж үхэх нь гэх саналыг надад ирүүлсэн. Учир нь тус уурхайгаас малчид нүүрс авъя гэхээр хангалттай хэмжээд өгдөггүй юм байна. Үүнээс болж өвчний уурхай үүсэх нөхцөл бүрджээ. Энэ жилийн гүйцэтгэлээр Хөшөөтийн уурхай 2.2 сая тонн нүүрс гаргаж байгаа ч аймгийнхаа төсөвт хэдхэн төгрөг оруулж байгаа. Ингэхдээ тэд бараа бүтээгдэхүүний тайлан гаргахдаа 2-3 дахин үнээр нэмж бичиж, татвараас зайлсхийж, их хэмжээний ашиг олдог.

Тиймээс Засгийн газраас Хөшөөтийн уурхайд Бүрэн эрхт төлөөлөгч томилоод, дотоод асуудлыг нь шийдээд өгөөч" хэмээлээ.

ЦЕГ: Жагсаалтай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй
ЦЕГ: Жагсаалтай холбоотойгоор баривчилсан, саатуулсан хүн байхгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.