Өнөөдөр буюу 2022.12.16-ны 03:07 цагт Баян-Өлгий аймгийн Булган сумаас зүүн урд зүгт 34 километрын зайд 4.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Ташрамд сануулахад, Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт болсон газар хөдлөлтийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад газар хөдлөлтийн нийт тоо 5.7 дахин, хүнд мэдрэгдэм газар хөдлөлтийн тоо зургаа дахин өссөн үзүүлэлттэй байгаа ажээ.