Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын сайд Ч.Номин: Монгол Улсыг Олон улсад сурталчлах түлхүүр үг, өнгөний илэрхийлэмжтэй болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 51 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 2023, 2024, 2025 онуудыг Монгол Улсад зочлох жил болгон зарласантай холбоотойгоор Аялал жуулчлалын үндэсний хороогоор хэлэлцэж байгаа зарим ажлыг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын сайд Ч.Номин нар танилцууллаа.

Соёлын сайд Ч.Номин: Бид Монгол Улсыг Олон улсад сурталчлан таниулах, бүтээгдэхүүн үйлчилгээний хувьд аялал жуулчлалын эвент арга хэмжээ юу байх вэ гэдэг ажлыг миний бие голчлон ажиллаж байгаа. Монгол Улсын хувьд нэгдсэн байдлаар өөрсдийгөө коммуникацийн төлөвлөгөөгөөр танилцуулж, сурталчилсан тохиолдол маш ховор байсан.

Бид цаашид Монгол Улсыг Олон улсад яаж сурталчлан таниулах вэ гэдэг төлөвлөгөөг гаргасан байгаа. Коммуникацийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бид хамгийн түрүүнд Монгол Улсыг илэрхийлэх түлхүүр үг юу байх вэ, цаашлаад ямар өнгө төрхөөр илэрхийлэх вэ гэдгийг тодорхойлсон. Уг тодорхойлолтыг хийхдээ төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын талуудыг оролцуулж, нэгдсэн байдлаар гаргаж ирсэн байгаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсыг төлөөлөх гол бүтээгдэхүүнийг аялал жуулчлал гэж үзэж байгаа. "Well come to Mongolia" гэсэн илэрхийллийг тодорхойлж гаргаж ирсэн. Үүнийг гаргаж ирэхдээ Монгол улсын өв соёл, цаашлаад бид ямар бүтээгдэхүүн үйлчилгээг олон улсад гаргаж ирэх төлөвлөгөөнд суурилсан" гэв.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ: Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг Монгол зочлох жил болгон албан ёсоор зарласан. Үүгээр тодорхой хэмжээний судалгаа, шинжилгээний ажлууд хийгдэж байна. Ялангуяа, Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын компаниуд маань маш идэвхтэй оролцож байгаа. Эхний ээлжид жуулчдын тоо бага байгаа шалтгаан нь гадагшаа чиглэсэн маркетинг Монгол улс хийхгүй байна.

Хоёрдугаарт нисэхийн либералчлал ерөөсөө хийгдэхгүй байна. Үүнээс гадна Олон орны жуулчдын онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргаад байна. Ингээд дээрх онуудыг Монгол улс зочлох жил болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороог өөрөө ахалж Засгийн газрын гишүүн, сайд нар бүгд оролцож ийнхүү ажиллаж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үндэсний хороо ажиллаж байгаа. Өнгөрөгч даваа гарагт хуралдсан хуралдаанаас аялал жуулчлалын 6 дэд ажлын хэсэг гаргалаа. Үүнд аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулах ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар батлуулан гаргалаа. 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс өмнө Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг эцэслэн батлах ажлын хэсэг байгаа. хоёрдугаарт, агаарын тээврийн либералчлалын ажлыг хэсгийг байгууллаа. Аялал жуулчлалын цахим шилжилтийн ажлын хэсгийг байгуулж, мөн стандартын ажлын дэд хэсгийг байгууллаа.

Эдгээрээс гадна Олон улсад зарлах эвэнт арга хэмжээний календарь гаргах ажлын хэсгийг мөн гаргалаа. Ирэх гурван жилд Монгол Улс жуулчдын тоог нэмэх, ялангуяа 2023 онд 1 сая жуулчин давуулж авах судалгаа Аялал жуулчлалын үндэсний хороо дээр яригдаж байна.

Б.Мөнхбаатар: Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг Засгийн газар дэмжлээ
Б.Мөнхбаатар: Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг Засгийн газар дэмжлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.