Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхбаатар: Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг Засгийн газар дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар БХБ-ын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл өглөө. "Монгол Улс нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. 3.4 сая хүн амын нутагшил, суурьшилтын төлөвлөлтөд тооцож үзэхэд олон хот, тосгоныг барих боломжгүй. Учир нь ажлын байраа дагах ёстой. Тиймээс Улаанбаатарын төвлөрлийг сааруулах Хөшигийн хөндий, Өмнийн говийн сумдыг хот болгох, Дархан, Эрдэнэтийг өргөжүүлэх асуудлыг үе шаттай хэрэгжүүлж байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Орхоны хөндийд шинэ Хархорин хот барих тогтоолын төслийг хэлэлцээд дэмжин УИХ-д өргөн барихаар боллоо. Орхоны хөндийд Түрэгийн эзэнт гүрэн, Уйгар, Уйгарын хар балгас, Эзэн Чингис хааны үеийн Хархорин хот гээд өвөг дээдсийн минь суурин байсан дурсгалт газрууд бий. Уг тогтоолыг УИХ-аар баталсны дараа газрын байршлыг судлах, ТЭЗҮ, хөрөнгө оруулалтыг судлах гээд урт хугацаандаа хэрэгжих бодлого юм. Шууд баригдчихгүй" гэв.

Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн газрын дийлэнх нь захирал, эрхлэгчийнх нь эхнэр, жолоочийн нэр рүү шилжсэн байна
Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгийн газрын дийлэнх нь захирал, эрхлэгчийнх нь эхнэр, жолоочийн нэр рүү шилжсэн байна
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.