Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа нар “Эгийн голын усан цахилгаан станц“ төслийн талбайд ажиллав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 11 секунд

Энэ сарын 28-ны өдөр Булган аймагт зохион байгуулагдсан Хойд бүсийн анхдугаар зөвлөгөөний үеэр олон жил гацсан “Эгийн голын усан цахилгаан станц” барьж байгуулах ажлын нэн яаралтай эхлүүлэхээр нутгийн иргэд, Засгийн газрын гишүүд санал нэгдсэн.

Улмаар энэ сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа нарын Засгийн газрын гишүүд өчигдөр /2025.04.29/ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эг, Сэлэнгийн бэлчирт байрлах “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн талбайд ажиллалаа.

Энэ үеэр “Эгийн голын УЦС” төслийн нөлөөллийн бүсэд амьдардаг иргэд Засгийн газрын бодлого, шийдвэрийг дэмжиж байгаагаа илэрхийлж өөрсдийн санаачилсан орон нутгийн хөгжлийг дэмжих, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх “Хантай” цогцолборын төслөө танилцууллаа.

Ерөнхий сайдын зүгээс төслийн талбайд ажиллах үеэрээ “ Эгийн голын УЦС-ын төслийг богино хугацаанд эхлүүлэхийн төлөө Засгийн газар бүхий л хүчээ дайчлан ажиллана” гэдгээ мэдэгдлээ. Мөн Ерөнхий сайдын зүгээс төслийн нөлөөллийн бүсэд хамаарахгүй газарт Жишиг багийг байгуулж олон нийтэд нээлттэй мэдээллийн төв,аялал жуулчлалыг татах байгууламжуудыг байгуулах шийдвэрийг гаргаж, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяаг Ажлын хэсгийг ахалж ажиллах үүргийг өглөө.

Энэ үеэр “Эгийн голын УЦС” төслийн Сэлэнгэ мөрний сав газрын экосистемд үзүүлэх өөрчлөлтийг тодорхойлох болон бусад судалгааг 2025 оны зургадугаар сард эхлүүлэх бөгөөд эцсийн тайлан, дүгнэлтийг ирэх 2026 оны зургаадугаар сард дуусгана гэсэн мэдээллийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Ерөнхийлөгч, академич С.Дэмбэрэл өглөө.

Ерөнхий сайдын зүгээс энэхүү судалгаа хийхэд шаардлагатай зардлыг шуурхай шийдвэрлэхийг БОУАӨ сайд С.Одонтуяа,Эрчим хүчний сайд Чойжилсүрэнд даалгалаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Сонгуулиар залуучууд саналаа өгөхгүйгээр Тэрэлж рүү явчихдаг“ гэв
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Сонгуулиар залуучууд саналаа өгөхгүйгээр Тэрэлж рүү явчихдаг“ гэв
 
Д.Үүрийнтуяа: ЭЗХЯ-ны гол бодлого барьж байгаа газрын дарга нь төслүүдийнхээ талаар ойлголтгүй байна
Д.Үүрийнтуяа: ЭЗХЯ-ны гол бодлого барьж байгаа газрын дарга нь төслүүдийнхээ талаар ойлголтгүй байна
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!