Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗАСГИЙН ГАЗАР: Төрийн дээд албан тушаалтны тээврийн урсгал зардал сард 2 сая төгрөг байсныг бууруулж 100-200 мянган төгрөг болголоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд "Засгийн газрын Авто бааз" ТӨҮГ-ыг ТӨААТҮГ болгон өөрчиллөө. Тус шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга, сайд Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ "Засгийн газрын 2022 оны 204-р тогтоолоор Засгийн газрын "Авто бааз" УТҮГ-ыг өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэлийг дагуу ЗГХЭГ-ын даргаар ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаж "Засгийн газрын Авто бааз" УТҮГ-ын үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж ТӨААТҮГ болгож өөрчиллөө. Засгийн газрын Авто бааз төсөвт үйлдвэрийн газар нь 164 авто тээврийн хэрэгсэлтэй. 210 орчим ажилтан, албан хаагчидтай.

Жилдээ улсын төсвөөс 3-3,2 тэрбум төгрөгийн санхүүжилттэй үйл ажиллагаа явуулдаг байсныг цаашдаа 100 автомашинтай 105 ажилтан, албан хаагчтай, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулдаг, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгон өөрчилж байна. Засгийн газрын Авто бааз нь Улаанбаатар хотын түвшинд төрийн хэмнэлтийн хуулийн дагуу авто машины дуудлагын үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлнэ. орон нутагт Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах чиг үүрэгтэйгээр цаашид ажиллана. Авто баазын олон улсын жишигт нийцсэн стандартыг хангасан, орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулах үүрэг чиглэлийг Засгийн газраас өгч ажиллаж байгаа" гэв.

Засгийн газар 2023 онд авто машин болон бусад урсгал зардалд тусгагддаг байсан төсвийг хэмнэж, зайлшгүй авто машин унах шаардлагатай албан тушаалтанд Улаанбаатар хот дотор төрийн авто баазаас болон хувийн хэвшлийн дуудлагын такси үйлчилгээг авах боломжийг нээсэн гэжээ.

Тэгвэл өмнө нь нэг албан тушаалтны тээврийн зардалд сар тутам 2 сая орчим төгрөгийн зардал гардаг байсан бол хэмнэлтийн хууль хэрэгжүүлж ажилласнаар нэг албан тушаалтан зайлшгүй тохиолдолд сардаа 100-200 мянган төгрөгийн лимитийг дуудлагын авто машинд зарцуулах эрхтэй болгон өөрчилжээ. Ингэснээр төсвөөс авто машинд зориулсан урсгал зардлыг 90 орчим хувиар хэмнэх боломж бүрдсэн гэж харж байна.

Б.Батцэцэг, Х.Нямбаатар сайдуудын хүсэлтээр дэд сайд Б.Мөнхжин, Д.Загджав нарыг чөлөөлжээ
Б.Батцэцэг, Х.Нямбаатар сайдуудын хүсэлтээр дэд сайд Б.Мөнхжин, Д.Загджав нарыг чөлөөлжээ
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.