Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой" компани аравдугаар сарын 26-наас өчигдөр хүртэл хугацаанд 15.8 сая ам долларыг Монгол Улсад оруулж ирсэн. Намайг ажил авах үед нийт 7.1 сая тонн нүүрс олборлож, 6 сая тонн нүүрсийг уурхайгаас ачаад, 8.8 сая тонн нүүрсийг экспортод гаргасан байсан. Цагаад хад дээрх үлдэгдэл 1.4 сая тонн байсан. Уурхайн ам дээр 500 тээврийн хэрэгсэл нүүрс ачих гээд цуваа үүсчихсэн ийм хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан.
2022 оны гуравдугаар улирлын санхүүгийн тайлангаар нийт борлуулалт 1.5 их наяд, 3.5 их наядын өр төлбөртэй байсан. Экспортоор гарч буй нүүрсийн 19 хувь нь оффтейк гэрээний төлбөрт хилийн гадна үлдэж, 80 хувь нь Монгол Улсад орж ирж байсан гэх тооцоолол байсан.
Уурхай дээрээс ямар компани нүүрс ямар өртгөөр олборлож, байгаа вэ, тээвэр хийж буй тээврийн хэрэгсэл, Цагаан хаднаас хилээр ямар үнээр худалдан авах ажиллагаа хэрхэн явагдаж байгаа мэдээллийг ил тод болгож, олон нийтийн эргэлзээг тайлна. Энэ ажлаа эхлүүлчихсэн байгаа. Эрдэнэс Тавантолгой компани