Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШЕЗ: Эрүүгийн хэрэг 20,5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар өссөн байна

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 14 секунд

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2022.11.01/ “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурлыг зохион байгууллаа. Улсын хэмжээнд 2022 оны гуравдугаар улиралд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн хэрэг 20.5 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 34.0 хувиар тус тус өссөн байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэн 12485 хүн, 8 хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10910 хүн, 8 хуулийн этгээдэд ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн бол 1069 хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авсан байна.

Харин зарим гэмт хэргийн тоо өссөн үзүүлэлттэй байгаа ба үүнд,

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Дээрэмдэх, Хулгайлах, Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргүүд багтаж байгаа аж.

Мөн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн нийт хэргээс дараах төрлийн гэмт хэрэг өссөн байна. Тодруулбал,

  • Хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулах 54 хэргээр буюу 18.2 хувиар,
  • Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг 1022 хэргээр буюу 29.9 хувиар,
  • Дээрэмдэх гэмт хэрэг 56 хэргээр буюу 49.6 хувиар,
  • Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг 205 хэргээр буюу 36.3 хувиар тус тус өссөн байна.

Зарим төрлийн гэмт хэргийн тоо буурав. Үүнд:

  • Хүүхдийн эсрэг гэмт хэрэг 4 хэргээр буюу 21.1 хувиар,
  • Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 18 хэргээр 5.7 хувиар,
  • Улсын хилээр барааг хууль бусаар хил нэвтрүүлэх гэмт хэрэг 3 хэргээр буюу 37.5 хувиар тус тус буурсан дүнтэй гарсан байна.
“Хэн нэгнийг буруутгах, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл байхгүй“
“Хэн нэгнийг буруутгах, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл байхгүй“
 
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
ШУУД: Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилчид “Хэвлэлийн эрх чөлөө боогдлоо“ цуглаанд оролцож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.