Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Гашуунсухайт боомтод ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх АТҮТ-ийн албан тушаалтнуудын хэргийг прокурорт шилжүүллээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 4 секунд

АТҮТ 13 салбар цэгээр үйлчилгээ үзүүлж байнаӨнгөрсөн долоо хоногт АТГ-аас эрүүгийн зургийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Тухайлбал, Гашуунсухайт боомтод ажиллаж байхдаа бусдаас хахууль авсан гэх АТҮТ-ийн албан тушаалтнуудын хэрэг. Тодруулбал, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга “А”, автотээврийн хяналтын улсын байцаагч “О”, мэргэжилтэн “М” нар нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Гашуунсухайт боомтод битүүмжилсэн тээврийн баг үүсгэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд томилолтоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий 5 хуулийн этгээдүүдэд олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгуулах зорилгоор тус компаниудын жолооч нарын тоог нэмэгдүүлж бүртгэн давуу байдал бий болгосон, мөн бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүллээ.

Замын-Үүд боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлж, мөнгө угаасан гэх эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа
Замын-Үүд боомтоор хууль бусаар бараа нэвтрүүлж, мөнгө угаасан гэх эрх бүхий албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргалаа
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.