Өнгөрсөн долоо хоногт АТГ-аас эрүүгийн зургийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ. Тухайлбал, “Г” нь “Чандмань Илч ОНӨ” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажил үүргийг гүйцэтгэж байх явцдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргажээ.
Түүнчлэн эрх бүхий албан тушаалтнууд нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2021 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдрөөс 25-ны өдрийн хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Замын-үүд сумын 3-р багт байрлах Замын-Үүд хийлийн боомтын авто шалган нэвтрүүлэх боомтоор БНХАУ-руу экспортын чиглэлд гарч байгаа ачаа тээврийн хэрэгслүүдийг тогтоосон дараалалгүйгээр нэвтрүүлж, өөрт болон бусдад давуу байдал бий болгож, хууль бусаар олсон хөрөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авч мөнгө угаасан, улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлсэн, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.