Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮОХ: Бэлтгэлийн талбай барихаар олгосон газруудыг ТББ-д шилжүүлж, худалдаа, орон сууцны зориулалттай болгосон байсныг цуцаллаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 11 секунд

Зүүн Азийн залуучуудын II наадмыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар  болжээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, зарим спортын хороодод олгосон газрын гэрчилгээг хүчингүй болгох шийдвэр гаргажээ. Тодруулбал, МҮОХ-ноос нэр бүхий спортын холбоодод спортын барилга байгууламж, бэлтгэлийн талбай барих зориулалтаар олгосон газрууд дээр 10 жилийн турш ямар нэгэн бүтээн байгуулалтын ажил хийгдээгүй аж.

МҮОХ-ны зүгээс санаачилсан “Олимпик Арена” төслийг хэрэгжүүлэхэд газар шилжүүлэн авсан спортын холбоод, ТББ-тай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Гэтэл спортын барилга байгууламжийн зориулалттай тухайн газрууд нэг ТББ-д шилжин худалдаа үйлчилгээ, орон сууцны зориулалттай болсон талаар холбогдох байгууллагаас мэдээлэл ирүүлээд байна.

Иймд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр энэхүү асуудлаар хуралдаж, шийдвэр гаргалаа. Хурлаар дээр дурдсан газрыг нэр бүхий 2 холбоо, ТББ-д шилжүүлсэн МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн 2012 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгох шийдвэр гаргав.

Г.Ёндон: АИ-92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломжтой
Г.Ёндон: АИ-92 шатахууны литр тутмыг 2390 төгрөгийн үнээр 2022 оныг дуустал тогтвортой хадгалах боломжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд