Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарснаар 80 иргэн усанд осолдож нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

2022 он гарсаар уснаас эрэн хайх, аврах ажиллагааны 81 тохиолдол бүртгэгдэж, 80 иргэн амь насаа алдсан байна. Үүний 61 нь том хүн, 19 нь хүүхэд байсан гэдгийг Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.

Иймд иргэд та бүхэн:

  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
  • Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
  • Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Чанарын шаардлага хангахгүй хийлдэг гудас, хөвөгч завь зэргээр тоглуулахгүй байх,
  • Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
  • Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагах,
  • Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
Н.Тавинбэх: Цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-г 28-30 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүссэн
Н.Тавинбэх: Цахилгааны дундаж үнэ болох 175.0 төгрөг/кВт.ц-г 28-30 хувиар нэмэгдүүлэх шаардлага үүссэн
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд