Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Оюун: “Дүрмээ мөрдье” аяны үр дүнд осол 17.7, ослын улмаас нас баралт 35.7, хүүхэд өртсөн осол 6.5 хувиар буурсан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 32 секунд

May be an image of ‎1 person, newsroom and ‎text that says '‎U bn U ubn UC ubn Юy 6AЙHA? ubn U bn 本 本 ubn U חלי 25‎'‎‎

Цагдаагийн байгууллагаас "Дүрмээ мөрдье" аяныг зохион байгуулсан. Уг аяны үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Оюун "Орон нутгийн замд зам, замын байгууламжаас шалтгаалан гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын эвдрэл, гэмтлийг шуурхай засварлуулах зорилгоор нутгийн захиргааны болон Авто зам засвар арчилгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуй нэгжүүдэд 165 удаагийн мэдэгдэл, шаардлага хүргүүлж, нийт 9060 м замын тэмдэглэгээг тодруулж, автозамын эвдрэл гэмтэлтэй 36.908 м/куб замд засвар арчлалт хийлгүүлж, 111 тэмдгийг сольж, 272 тэмдгийг засварлан, 416 тэмдэг, тэмдэглэгээг шинээр байршуулсан.

“Дүрмээ мөрдье” арга хэмжээний үр дүнд зам тээврийн ослын тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 418 нэгж буюу 17.7%-иар, нас баралт 25 нэгж буюу 35.7 хувиар тус тус буурсан бөгөөд мөн хүүхэд өртсөн осол 7 нэгж буюу 6.5%-иар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

Мөн нийслэлээс гарах, орох хөдөлгөөнд тогтмол хяналт тавьж, 250-350 км радиуст 17 тээврийн хэрэгсэлтэй 40 алба хаагч 24 цагаар хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалт хийж ажиллахын зэрэгцээ тэгш ой тохиож байгаа аймаг, сумдын баяр наадам, хурдан морьдын уралдаан болж байгаа аймгуудыг чиглэсэн хөдөлгөөнд хяналт тавих, урьдчилан сэргийлэх зорилгоор 50 км тутамд хяналтын пост гарган 22 цэгт 22 тээврийн хэрэгсэл, 91 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна" гэжээ.

Иймд иргэд та бүхэн орон нутгийн замд зорчихдоо,

  • Тогтоосон хурдны хязгаарыг хэтрүүлэхгүй байх;
  • Хориглосон, аюул бүхий хэсэгт гүйцэж түрүүлэх, эсрэг урсгалд орохгүй байх;
  • Хамгаалах бүсийг дан ганц жолооч бус зорчигч бүр хэрэглэх;
  • Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх;
  • Түр зогсохдоо зорчих хэсгийг бүрэн чөлөөлж зогсох;Эрхийн үнэмлэхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоо барих, туршлагагүй хүнд жолоо шилжүүлэхгүй байхыг зөвлөж байна.

Б.Өсөхбаяр: 177 мянган тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд 131.134 буюу 4 тээврийн хэрэгсэл тутмын 3 нь зөрчилтэй гарсан
Б.Өсөхбаяр: 177 мянган тээврийн хэрэгсэлд шалгалт хийхэд 131.134 буюу 4 тээврийн хэрэгсэл тутмын 3 нь зөрчилтэй гарсан
 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.