Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Балдандугар: Томуу болон BA.4, BA.5 хувилбараар бага насны хүүхдүүд өвдөж байгаа учир дархлаажуулах нь зүйтэй

Ангилал
COVID-19
Огноо
Унших
1 минут 34 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхдийн дархлаажуулалтын талаар БГД-ээс мэдээлэл хийлээ.

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга З.Балдандугар "Өнөөдрийн хувьд Баянгол дүүргийн хэмжээнд 5-11 насны хүүхдүүдийн дарахлаажуулалт эхэлж байна. Тус дүүргийн 23 цэгт дархлаажуулалтыг зохион байгуулахаар бүх бэлтгэл ажил хангагдсан.

Нийт 39850 хүүхдийг дархлаажуулахаат төлөвлөсөн. Ингэхдээ заавал эцэг эхийн зөвшөөрөл авч буюу сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм.

Дархлаажуулалтын цэгийн талаар мэдээлэл авах хүсэлтэй эцэг эхчүүд байна.

Өнгөрсөн долдугаар сарын 15-ны өдрөөс хойш коронавирусний халдварын BA.4, BA.5 хувилбарын тохиолдол ихсэж байна. Энэ хувилбараар бага насны хүүхдүүд өвчлөх тохиолдол их байна. Баянгол дүүргийн хувьд 150 ортойгоор халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Дархлаажуулалтын дүнд өмнөх тархалтын үед гарч байсан хүндрэлүүд харьцангуй багассан. Гэхдээ суурь өвчтэй хүмүүст хүндэр гарч байгаа.

Энэ жилийн хувьд томуугийн дэгдэлт буурахгүй, үргэлжилж байна. Өмнөх жилүүдэд зуны улиралд дэгдэлт буурдаг байсан гэвч энэ жил эмнэлгүүдийн ачаалал хэвээр байна.

Намар сэрүүний улиралд эхлэхэд томуу болон коронавирусний халдвар хавсарч дэгдэх магадлалтай учир бага насны хүүхдүүдийг дархлаажуулах нь зүйтэй" гэв.

ЗГ: Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
ЗГ: Улсын хилийн зурваст газар ашиглуулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.