Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам их насны уралдаанаар үргэлжилж байна. Их насны морьдын хувьд хамгийн хол замыг туулж уралддаг. Энэ утгаараа хурдан морьдын шанадас хүчийг сорьж, тэр хэрээрээ олны сэтгэлийг гэгэлзүүлдэг уралдаан юм. Энэ удаагийн их насны уралдаанд нийт 423 хурдан буян бүртгүүлснээс 330 хурдан морь зурхай руу хөдөлсөн юм
Үүнээс Баянхонгор аймгийн Баацагаан сумын уяач С.Энхтөрийн хээр морь түрүүлж, наадамчин олноо баясгалаа.