Баяр наадмын өдрүүдээр иргэд хоолны хордлогонд орох , хоол хүнсээ буруу хадгалснаас шалтгаалж эрүүл мэндээ хохироох үзэгдэл их гардаг. Иргэдэд анхааруулах, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар тодруулга авахаар НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Энхтунгалагтай ярилцлаа.
-Баяр наадмын өдрүүдээр иргэдийн хоолны зохисгүй хэрэглээ ихсэж , ходоод, гэдэс хямрах үзэгдэл их гардаг шүү дээ. Иргэд энэхүү өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Дэлхий хэмжээнд жилд 6 сая гаруй хүн бохирлогдсон хоол хүнс хэрэглэснээс шалтгаалж өвчлөн, 420,000 гаруй хүн нас бардаг. Энийг харж үзвэл хоол хүнсний өвчлөлд хүргэж байгаа гол зүйл нь эмгэг төрөгч нянгууд байдаг. +5 аас 65 хэмийн хооронд эмгэг төрөгч үржих хамгийн таатай орчин болдог. Ингэснээр хоолны хордлого, гэдэс дотор хямрах өвчлөл үүсдэг. Тиймээс иргэд хоол хүнсээ хадгалах тал дээр анхаарах ёстой гэсэн үг.
Ихэвчлэн иргэд баяр наадмаар олон төрлийн салат, зууш хийж байна. Мөн сүү, мах өндөгний хэрэглээ их байдаг. Эдгээр бүтээгдэхүүнүүд тасалгааны температур буюу +5 аас 65 хэмийн хооронд бүтээгдэхүүн нь дотроосоо нянгууд үржиж байдаг. Дэлхийн эрүүл мэндийн өгч байгаа зөвлөмж бол хоол хүнсийг хадгалахдаа сэрүүнээр нт хадгалах хүнсийг сэрүүнээр нт хадгалах шаардлагатай.Үүнд төрөл бүрийн салад , мах , ундаа жүүс гэх мэтчилэн бүтээгдэхүүнүүд орно. Халуун боловсруулалт хийгээд халуунаар нь байлгах ёстой бүтээгдэхүүнийг зохих ёстой температурт байлгах нь хоолыг эрүүлээр нь хадгалах хүчин болно. Гэтэл иргэд баяраар хуушуур их хэмжээгээр хийгээд бүтэн өдөр байлгадаг. Энэ нь хоол муудах нөхцөл бүрдэнэ. Хуушуур бол халуун дээр нь идэх ёстой хоол шүү дээ. Мөн хоол хүнсийг сайн болгож идэх хэрэгтэй. Түүхий бүтээгдэхүүн дээр байгаа нянгууд +70 аас дээш хэмд устаж үгүй болдог. Тиймээс иргэд хоол хүнсээ зөв эрүүлээр нь хадгалах талаар мэдлэгтэй байх нь чухал юм.