Энэ оны долдугаар сарын 04-ний өдрийн 13:36 цагт “Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны гадна байсан автомашин алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийг тус дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалган иргэн “Д”-ийн эзэмшлийн Ford маркийн автомашиныг Сонгинохайрхан дүүрэгт оршин суух 17 настай, эрэгтэй “Д” гэгч үйлдсэнийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд иргэд та бүхнийг өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ зориулалтын зогсоол, гэрэлтүүлэгтэй, хяналтын камертай газар байршуулж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.