Энэ мэдээ хуучирсан буюу 2022/07/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УУХҮЯ: Наадмын үеэр шатахууны хомсдол үүсэхгүй, хангамж тасалдахгүй

Огноо
Унших
0 минут 53 секунд

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 140 мянган тонн шатахуун байна. Түүний 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. Харин А-80 автобензинийн 59 хоногийн, Аи-92 автобензинийн 40 хоногийн, дизель түлшний хувьд 25 хоногийн тус тус нөөцтэй байна.

Улсын их баяр наадмын өдрүүдээр шатахууны хомсдол үүсэх талаар олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс тайлбар өглөө. Тодруулбал, баяр наадмын өмнө газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын яамнаас албан ёсоор мэдэгдэж байна.

Согтуурсан үедээ бусдын цүнхтэй хувцас, гар утсыг дээрэмджээ
Согтуурсан үедээ бусдын цүнхтэй хувцас, гар утсыг дээрэмджээ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ