Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цолмонбаатар: Нийслэлийн суурин бүсэд БАМБАЙ ХОНШООРТ МОГОЙ орж ирэх үе одооноос эхэлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 25 секунд

Зуны улиралд нийслэлийн суурьшлын бүсэд бамбай хоншоорт гэх хортой могой ихээр орж ирдэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг сануулж байна. Бамбай хоншоорт могойнд хатгуулахаас хэрхэн сэргийлэх, болон бусад асуудлаар НОБГ-ын Биологийн олон янз байдлыг хамгаалах, минж нутагшуулах хэлтсийн мэргэжилтэн Ц.Цолмонбаатартай ярилцлаа.

-Энэ жил Бамбай хоншоорт могой нийслэлийн суурин бүсэд орж ирсэн тохиолдол бүтгэгдсэн үү?

-Могой суурин бүсэд орж ирэх тодорхой хугацаа байдаг. Жил бүрийн зургаадугаар сарын сүүлээс 10 сар хүртэл Улаанбаатар хотод могой орж ирсэн дуудлага бүтгэгддэг. Өнгөрсөн жилийн хувьд Улаанбаатар хотын суурьшлын бүсэд амьтан орж ирсэн 89 дуудлага бүртгэгдсэн. Эдгээр дуудлагын 60 орчим хувь нь могой орж ирсэн гэх дуудлага байсан.

Энэ жилийн хувьд 2022 он гарснаар хамгийн эхний могой байна гэх дуудлага өчигдөр /2022.06.22/ ирсэн. Тодруулбал Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 19 орчимд байрны гадна могой байна гэх дуудлага ирсэн.

Нийслэлийн суурин бүсэд могой орж ирэх үе одооноос эхэлж байна.

-Улаанбаатар хот орчимд ямар төрлийн могой тархсан байдаг вэ. Суурин бүсэд орж ирдэг нь ямар төрлийн могойнууд вэ?

- Нийслэлийн орчимд хоёр төрлийн могой тархсан байдаг. Энэ Бамбай хоншоорт буюу хортой могой. Харин нөгөө нь Рашааны могой гэж нэрлэдэг. Рашааны могой нь хоргүй.

-Могой суурьшлын бүсэд орж ирэх шалтгаан нь юу байдаг бол?

-Иргэдэд анхааруулахад Бамбай хоншоорт могой бол хортой. Өмнө жилүүдэд ирсэн дуудлагаас харахад тээврийн хэрэгслэлийн моторт могой байна гэх дуудлагууд ирж байсан, Иймд тээврийн хэрэгслэлээр дамжин орж ирдэг байж болзошгүй гэсэн таамаглал байна. Мөн үерийн усаар дамжин орж ирдэг байж болно. Түүнээс өөрөөр шалтгааныг тодорхойлох боломжгүй.

-Бамбай хоншоорт могойд хатгуулсан эсэхээ шууд мэдэх боломж бий юу?

-Могойд хатгуулсан эсэхээ газар дээр нь мэдэх боломжгүй. Хүчтэй өвдөлт төдийлөн мэдрэгдэхгүй учир хазуулсан эсэхээ мэдэхгүй. Ялангуяа өндөр өвстэй газраар явахдаа иргэд урт түрүүтэй гутал өмсөх шаардлагатай. Мөн дээр нь орчин тойрноо сайн ажиглаж байх хэрэгтэй.

-Могойд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Могойд хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Мөн могой харсан тохиолдолд нэн даруй Нийслэлийн Байгаль Орчны Газарт дуудлага мэдээлэл өгөх хэрэгтэй. Ингээд биднийг очих хүртэл могойг харж байх шаардлагатай. Урт зүйлээр торгоох гэдэг юм уу, ямар нэг байдлаар могойг аль болох хол явуулахгүй харж байх нь чухал. Учир нь биднийг дуудлагаар очих үед могой тухайн газраа байхгүй, тиймээс бид хайх шаардлага үүсдэг.

-Могой харсан тохиолдолд ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ. Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авах ёстой вэ?

-Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зөвлөмж бий. Тухайлбал, могойг харсан тохиолдолд хөдөлгөөнгүй зогсох, яаралтай мэргэжлийн байгууллага дуудах зэрэг зөвлөмж байдаг.

Мөн зуны улиралд хүүдүүд гадаа их тоглодог учир орон сууцны гадна байх өндөр өвстэй зүлэг хэсгийн өвсийг тогтмол хадаж, доторх зүйл нь нүдэнд харагдахуйц байх ёстой.

Нийслэлийн суурин бүсэд могой харсан тохиолдолд Нийслэлийн байгаль орчны 323780 дугаарт залгаж /ажлын цагуудад/мэдээлэл өгөх,

Бусад үед Нийслэлийн шуурхайн удирдлагын зохицуулалтын төвийн 31005 дугаарт залгаж мэдээлэл өгөх юм.

“Улаанбаатар Импекс“ ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан КРАН унажээ
“Улаанбаатар Импекс“ ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан КРАН унажээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.