Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар Импекс“ ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан КРАН унажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах "Улаанбаатар Импекс" ХХК-ийн гаалийн хяналтын талбайд байрлаж байсан 32 тн-ын даацтай вандан кран унасан байна. Тодруулбал, энэ сарын 18-ны өдрийн орой салхинд туугдаж унасан аж.

Энэ талаар МХЕГ-аас тодруулахад "Мэргэжлийн хяналтын байгууллагаас ослын нөхцөл байдлыг шалгахад, техникийн бүрэн бус (салхины туугдлаас хамгаалах хэрэгсэл дутуу) байдлаас шалтгаалан кран унасан нөхцөл байдал үүссэн бөгөөд осолтой холбоотойгоор хүний эрүүл мэнд, амь насанд ямар нэг хохирол учраагүй байна.

Иймд кран эзэмшигч, ашиглагч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, техникийн магадлалд хамруулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, мэргэжлийн ажилчдыг ажиллуулах шаардлагатай байгааг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Шалгалт үргэлжилж байна" хэмээлээ.

БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
БНСУ-д сармагчны цэцэг өвчний хоёр сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
 
МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа
МИАТ: Улаанбаатар–Стамбул–Улаанбаатар чиглэлийн ОМ161/162 дугаар нислэг цуцлагдлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.