Улаанбаатар хотын суурьшлын бүсэд хортой могой орж ирэх тохиолдол нэмэгдсээр байна. Тэгвэл энэ талаар НБОГ-ын дарга н.Нямбаяраас тодруулахад "Суурьшлын бүсэд могой орж ирсэн гэх 40 гаруй дуудлага бүртгэгдээд байна. Могойд хатгуулсан хүн одоогоор байхгүй.
Тус могой нь ногоон бүстэй ойролцоо, булаг шандтай газруудаар дамжин суурьшлын бүсэд нэвтрэх нь их байна. Энэ жил ус ихтэй байсан учир усаа дагаад орж ирж байна. Мөн хөдөө орон нутаг руу аялалаар явж ирсэн хүмүүсийн машин, майхан эд хэрэглэлээр зөөвөрлөгдөн орж ирж байна. Могойтой таарсан тохиолдолд ойртохгүй гараар хүрэхгүй, огцом үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна" гэв.