Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Цолмонбаатар: Бамбай хоншоорт могойтой холбоотой 15 дуудлага ирсэн. Могой хаана ч байж болзошгүй учраас СӨХ-дод зөвлөмж хүргүүлдэг

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Улаанбаатар хотын суурьшлын бүсэд могой орж ирэх нь олширчээ. Энэ талаар Нийслэлийн Байгаль орчны газрын Биологийн олон янз байдлыг хамгаалах хэлтсийн дарга Ц.Цолмонбаатараас тодрууллаа.

-Он гарснаас хойш суурьшлын бүсэд ямар төрлийн, хэчнээн могой орж ирсэн бэ?

-Нийслэлийн нутаг дэвсгэрт бамбай хоншоорт буюу хорт, мөн рашааны могой буюу хоргүй могой тархсан байдаг. Он гарснаас хойш зэрлэг амьтадтай холбоотой 24 удаагийн дуудлага хүлээн авснаас 15 нь хортой буюу бамбайн хоншоорт могойн талаарх дуудлага байсан. Ийм төрлийн дуудлага жил бүрийн долоодугаар сараас есдүгээр сарын сүүл хүртэл буюу могойны идэвхжилийн үеэр нэмэгддэг.

-Ямар шалтгааны улмаас могой суурьшлын бүсэд орж ирдэг вэ?

-Хэд хэдэн шалтгааны улмаас могой суурьшлын бүсэд орж ирдэг гэж таамаглаж байгаа. Тухайлбал, үерийн усаар дамжин орж ирдэг. Могой хүйтэн цустай амьтан учир дулаан газар руу тэмүүлж байдаг. Тиймээс хөдөө явсан иргэдийн тээврийн хэрэгслийн мотороор дамжин орж, улмаар хотын төвөөр тархаж байна гэсэн таамаг байна. Өнгөрсөн жил машины мотор, салхины шилэн дээр могой байна гэсэн дуудлага ирсэн болохоор ингэж таамаглаж буй.

-Могойноос хэрхэн сэрэмжлэх вэ. Харагдах байдлаар нь хортой, хоргүйг ялган таньж болох уу?

-Суурьшлын бүсэд могойтой таарсан тохиолдолд ажлын цагаар Нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, ажлын бус цагаар Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд хандан дуудлага өгөх боломжтой. Хортой буюу бамбайн хоншоорт могойн шинж нь хүүхэн хараа нь босоо, харин хоргүйнх нь дугуй байдаг. Гэхдээ энгийн иргэд үүнийг шууд хараад ялгах боломжгүй.

-Хортой болон хоргүй могойд хатгуулсан тохиолдолд иргэд ямар арга хэмжээ авах вэ?

-Могойд хатгуулсан тохиолдолд иргэд өөрт ойр байрлах эрүүл мэндийн байгууллагад хандах хэрэгтэй. Улаанбаатар хотын төвд тээврийн хэрэгслээр дамжин орж буй могой хаана ч байж болзошгүй учраас СӨХ-дод зөвлөмж хүргүүлдэг.

-Суурьшлын бүсэд орж ирсэн могойг хэрхдэг вэ?

-Бид могойг барьж, суурьшлын бүсээс аль болох хол газар, голын сайр дагуулж тавьдаг.

Хараа голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих ажлыг өнөөдрөөс эхлүүллээ
Хараа голын үндсэн гүүр засагдах хүртэл түр гүүр барих ажлыг өнөөдрөөс эхлүүллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.