Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Наймдугаар сарын 25-наас өмнө 591 автобусыг шинээр нэвтрүүлэхийг үүрэг болголоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмэгдүүлж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэдгээ хэлсэн. Ингэхдээ нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатай байгааг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв. Энэ асуудлыг үе шаттай шийдэхээ Ерөнхий сайд хэлж, нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу наймдугаар сарын 25-наас өмнө 591 шинэ автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.

Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриалав
Ерөнхий сайд төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриалав
 
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Монгол Улс Дэлхийн эдийн засгийн форумтай “Стратегийн оюун ухааны платформ” хөгжүүлэхэд хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.