Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НМХГ: “Эм Ди Си Пи“ ХХК гарал үүсэл нь тодорхойгүй, нийлмэл агууламжтай нунтаг бодис хэрэглэж байсан нь тогтоогдсон

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд
Гэрэл зургийг mpa.mn

НМХГ-аас Эмээлт дэх мах бэлтгэлийн үйлдвэрт хийсэн лабораторийн шинжилгээний дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар "Эм Ди Си Пи компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлээд байгаа.

Тухайн компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтүй. Гарал үүсэл нь тодорхойгүй, технологийн зааваргүй, хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан.

Тус үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш мах боловсруулах үйл ажиллагаа явуулаагүй. Прокурорын зөвшөөрөл дор үйл ажиллагааг нь түр зогсоосон. Мөн мах боловсруулах үйлдвэрт байсан хугацаа нь дууссан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис байна гэх шинжилгээний дүгнэлт гарсан" гэв.

Уяачид ирэх сард Сүхбаатарын талбайд морьтой жагсана
Уяачид ирэх сард Сүхбаатарын талбайд морьтой жагсана
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны өр төлбөрт хүлээн авсан “Шинэ Яармаг” хорооллын зарим орон сууцнуудыг нийслэлийн өмчид шилжүүлэх шийдвэрийн төслийг ЗГ-ын хуралдаанд хэлэлцүүлэхийг үүрэгдлээ