Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

TIME сэтгүүл Б.Болор-Эрдэнийг дараагийн үеийн лидер эмэгтэй гэж ОНЦОЛЖЭЭ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 46 секунд

Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнийг TIME сэтгүүлд дараагийн үеийн лидер эмэгтэй хэмээн онцолжээ. Тус сэтгүүлд "2020 онд Б.Болор-Эрдэнийг Монголын парламентын ордон руу ажилдаа ороход нь хамгаалалтын албаныхан хувийн туслах уу, үйлчлэгч үү хэмээн зогсоож асуудаг байсан. Харин тэр аль нь ч биш байсан.

Тэр Монгол Улсын Засгийн газрын гишүүн бөгөөд улс орны дижитал өөрчлөлтийг удирдахад том үүрэг гүйцэтгэхээр томилогдсон хүн байсан.

Залуу эмэгтэйчүүдэд манлайлах нь ямар хэцүү байдгийг өөрийн туршлагаараа харуулсан" гэжээ.

Цахим хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албыг хашиж буй 29 настай Батцэнгэл “Та өөрийгөө байгаагаар нь хүлээн зөвшөөрүүлэхийн тулд илүү шаргуу ажиллах хэрэгтэй" гэсэн байна.

Мөн тус сэтгүүлд "Монголын тал хээр орон нутгаас түүний хотын төрийн төв рүү авчирсан зүйл бол шаргуу хөдөлмөр юм. 14 настайдаа тэр ахлах сургуулиа төгссөн. 18 настайдаа коллеж төгссөн бөгөөд Дэлхийн банк болон НҮБ-д ажиллахаасаа өмнө Оксфордын их сургуульд элсэн орсон.

Б.Болор-Эрдэнэ нь 2020 онд “Цахим Монгол” платформыг нэвтрүүлэхэд тусалснаар төрийн 650 үйлчилгээг цахимжуулж, монголчууд компаниа бүртгүүлэх, жолооны үнэмлэх авахад хялбар болсон.

Энэ тухай Б.Болор-Эрдэнэ "Та төрийн ямар ч үйлчилгээг хоёр минут хүрэхгүй хугацаанд авах боломжтой" гэсэн" тухай нийтэлжээ.

Гурил цацсан асуудлыг шалгаж байгаа ч Д.Сосорбарам тайлбар өгөхгүй байна
Гурил цацсан асуудлыг шалгаж байгаа ч Д.Сосорбарам тайлбар өгөхгүй байна
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.