Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлагын хариунаас шалтгаалж чуулганы хуралдаанд оролцох эсэхээ шийднэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн хуралдаанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байх үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд микрофоноо шидэж, хурлыг орхин гарсан юм. Тэрбээр эл үйлдлийнхээ дараагаар Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэсэн уриатайгаар жагсаж, тодорхой шаардлагуудыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Түүний хувьд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцохгүй байгаа юм. Тэгвэл хэзээнээс УИХ-ын чуулганд оролцох талаар өөрөөс нь тодруулахад "Шаардлагынхаа хариуг УИХ-ын дарга Г.Занданшатар Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаа цуг суулгаж байгаад өгнө гэсэн. Шаардлагын хариуг албан бичгээр өгөхөө албан ёсоор мэдэгдсэн. Маргаашдаа багтааж өгнө.

УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцохгүй байгаа. Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэлэлцэж байх үед эсэргүүцлээ илэрхийлсэн. Түүнээс хойш оролцоогүй. Шаардлагын хариу хангалттай байна гэж үзвэл миний бие УИХ-ын гишүүний үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ" гэв.

Т.Доржханд: Иргэд ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжиж байгаа ч яагаад өөрчлөх ёстой вэ гэдгийг ойлгохгүй байна
Т.Доржханд: Иргэд ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжиж байгаа ч яагаад өөрчлөх ёстой вэ гэдгийг ойлгохгүй байна
 
Монгол Улсын начин Б.Ганбаатарын нэрэмжит хүчит 128 бөхийн барилдаанд  Улсын аварга О.Хангай түрүүлж, үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар үзүүрлэв