Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Иргэд ҮХ-ийн өөрчлөлтийг дэмжиж байгаа ч яагаад өөрчлөх ёстой вэ гэдгийг ойлгохгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 18 секунд
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй залуус Сүхбаатарын талбайд "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" гэсэн уриатайгаар жагсаж, тодорхой шаардлагуудыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Ингэхдээ шаардлагын хариуг тав хоногийн дотор ирүүлэхийг шаардсан юм. Тус жагсаалын шаардлагатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Долоо хоногийн хугацаанд 100 мянга гаруй гарын үсэг цугларсан. Энэхүү гарын үсгийг өнөөдөр УИХ-ын даргад хүлээлгэж өглөө. Иргэд Үндсэн хуулийн тогтолцоог өөрчлөхийг дэмжиж байна. Гэвч иргэд яагаад Үндсэн хуулийн өөрчлөх ёстой юм бэ гэдгийг ойлгохгүй байна.

Тогтолцооны өөрчлөлт хийе. Засгийн газраа цомхон болгоё, бизнесээ нээе, төсвийн эх үүсвэрээр урт хугацааны эдийн засагт хэрэгтэй бүтээн байгуулалтыг хийе гэхэд иргэд дэмжиж байгаа. Хот хөдөөгийн ямар ч ялгаа алга. Иргэдэд ойлгуулсан тохиолдолд энэ өөрчлөлтийг яаралтай хийх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Уулзаж ярилцсан 10 хүн тутмын 10 нь дэмжсэн" гэв.

Банкууд IPO гаргахыг хойшлуулсан ҮНДЭСЛЭЛҮҮД
Банкууд IPO гаргахыг хойшлуулсан ҮНДЭСЛЭЛҮҮД
 
МАРГААШ: Улаанбаатарт 1 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 1 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/05/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.