Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Энхболд: Гишүүд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулаагүй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Уг санал дүгнэлтийг одоо ХЗБХ, ТББХ-ны хуралдаанаар хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах аж.

Улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх юм байна. Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "Халдашгүй байдлын дэд хорооноос гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ гэж үзлээ. АТГ-аас гишүүдийг нэг удаа дуудаж уулзсан. Гишүүд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй байна. Мөн тодруулах зүйлсүүд байна. Тиймээс Ерөнхий прокурорын саналыг энэ удаад татгалзаж шийдвэрлэлээ. Дэд хороо санал дүгнэлтээ ХЗБХ, ТББХ-нд хүргүүлнэ. Тэндээс гарсан саналыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ" гэсэн юм.

ЦЕГ: Өмнөговиос алга болсон охидыг Улаанбаатар хотын Баянгол дүүргээс олсон
ЦЕГ: Өмнөговиос алга болсон охидыг Улаанбаатар хотын Баянгол дүүргээс олсон
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.