Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийн хоёр охин сураггүй алга болоод байсныг цагдаагийн байгууллага эрэн хайх ажиллагааны дүнд олсон талаар бид өмнө мэдээлсэн. Тиймээс уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ сарын 28-ны өдрийн 11:10 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “15 настай 2 охин алга болчихлоо” гэх дуудлага, мэдээлэл ирүүлсэн.
Мэдээллийн дагуу тус сум дахь цагдаагийн хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж энэ оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:40 цагийн үед оршин суух газраасаа сураггүй алга болсон 15 настай, эмэгтэй, “У” болон “М” нарыг Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоосон байна. Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал хэвийн, эрх нь зөрчигдсөн эсэхийг тодруулахаар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" гэлээ.