Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Тэмүүлэн хүүгийн аав, ээж эмчилгээний зардал цуглартал Төв талбайд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр мэдээлэл хийсэн. Уг мэдээллийг энд дарж унших боломжтой.

Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор нь хоёр настай охин дүү нь болохоор шинжилгээгээ өгөөд байгаа юм.

Тэгвэл хүүгийн аав, ээж хандив бүрэн цугларах хүртэлх хугацаанд Сүхбаатарын талбайд өдөр бүр байх аж. Тэмүүлэн хүүд туслах хэн бүхэн Төв талбайд очиж хүүгийн аав, ээжтэй уулзах боломжтой юм.

Тус гэр бүлд туслахыг хүсвэл Хаан банк 5845426180 Н.Батзул гэсэн дансаар хандив өргөнө үү.

Дуучин П.Идэржавхлан, З.Онон нар Б.Тэмүүлэн хүүд туслах хандивын аянд нэгджээ
Дуучин П.Идэржавхлан, З.Онон нар Б.Тэмүүлэн хүүд туслах хандивын аянд нэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.