Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр АТГ-т очиж мэдүүлэг тайлбараа өгчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 49 секунд

АТГ-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хүү О.Тэмүүлэн, иргэн Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгаж эхлээд буй. Түүнчлэн өнгөрөгч амралтын өдрүүдээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийж, орлогоо нотолно гэдгээ зарласан байдаг.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэн өнөөдөр /2025.05.23/-нд Авлигатай тэмцэх газарт очиж мэдүүлэг тайлбараа өгсөн байна.

Эргэн сануулахад, АТГ-аас О.Тэмүүлэн нь гадаад улсад амьдарч байгаа тул хуульд заасан хугацаанд ирж тайлбараа өгөхийг мэдэгдсэн талаар мэдээлсэн. Үүний дагуу О.Тэмүүлэн нь энэ долоо хоногт Монгол Улсад ирж тайлбар мэдүүлэг өгнө гэдгээ мэдэгдээд байсан юм.

Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
 
Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана
Сүхбаатар дүүргийн МАН-ыг М.Говьсайхан удирдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.