Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дуучин П.Идэржавхлан, З.Онон нар Б.Тэмүүлэн хүүд туслах хандивын аянд нэгджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 17 секунд

“Цусны цагаан эсийн хорт хадвар” туссан зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн аав ээж нь өнөөдөр Сүхбаатарын талбайд мэдээлэл хийж, ард түмнээсээ тусламж хүслээ. Тэд өнөөдрөөс эхлэн Сүхбаатарын талбайд хандив цуглуулах үйл ажиллагаагаа эхлүүлж буй бөгөөд хандиваа цуглуулж дуустал талбайгаас явахгүй хэмээсэн юм.

Тэгвэл өнөөдөр дуучин П.Идэржавхлан, эхнэр З.Онон нар Сүхбаатарын талбайд ирж Б.Тэмүүлэн хүүд туслах хандивын аянд нэгдэж, урлаг соёлынхон болон олны танил хүмүүсийг хандивын аянд нэгдэхийг уриаллаа.

Хүүгийн хувьд 2019 оноос хойш цусны цагаан эсийн хорт хадвар гэсэн оноштойгоор ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан боловч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болжээ. Ингэхдээ тус хагалгааг нь Монголд хийх боломжгүй. Турк улсад хийлгэхэд 520 сая төгрөгийн өртөгтэй аж. Түүнчлэн хүүгийн донор болохоор эгч, дүү нь хоёр нь шинжилгээгээ өгөөд, бэлтгэлээ хангаж эхэлжээ.

“Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн удирдлагууд хилээр ОРГОН зугатаж болзошгүй
“Бэлтэс Мөрөн“ ХХК-ийн удирдлагууд хилээр ОРГОН зугатаж болзошгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.