Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Цогтгэрэлийг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулахыг эсэргүүцэж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хороонд Монгол Улсыг төлөөлж, Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ даргаар, ЗГХЭГ-ын ахлах реферэнт Н.Буяндэлгэр, Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар гишүүнээр төлөөлөн ажилладаг.

Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлэгч “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В Белозёровт, Зам тээврийн хөгжлийн сайд бөгөөд Улаанбаатар төмөр зам ХНН-ийн хувь нийлүүлэгч Л.Халтараас

1.Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр ЗГХЭГ-ын ахлах реферэнт Н.Буяндэлгэрийн оронд Монгол Улсын Их хурлын Төсвийн байнгын хорооны зөвлөх Б.Цогтгэрэлийг томилуулахыг санал болгож байна.

2.Эл саналыг та зөвшөөрвөл, хувь нийлүүлэгчдийн хурлын товыг бидэнд мэдэгдэнэ үү гэсэн агуулгатай албан бичиг илгээжээ.

Харин Зам, тээврийн хөгжлийн дэд сайд асан Б.Цогтгэрэлийг УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүнээр томилуулах саналыг Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.

Тодруулбал, түүнийг уг албан тушаалд ажиллах мэдлэг, ур чадвар, ёс зүйн шаардлагыг хангахгүй гэж үзэж байгаагаа илэрхийлэн хэрэв томилуулбал эрс эсэргүүцэн тэмцэнэ гэдгээ ч мэдэгдсэн байна.

Тиймээс Монгол төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо уг асуудлаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханджээ.

Б.Цогтгэрэлийг томилуулахаар илгээсэн бичиг

ЭМЯ: 67 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
ЭМЯ: 67 тохиолдол батлагдаж, нас баралт бүртгэгдээгүй
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.