Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УБЕГ: Шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад гэрлэлтийн гэрчилгээг хүчингүй болгох боломж байхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Тордайн Ганболдын эхнэр Х.Янжингаажид өчигдөр /2022.04.26/ өөрийн цахим хуудсаараа дамжуулан 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг Т.Ганболд УБЕГ-аар устгуулсан гэх мэдээллийг нийтэлсэн.

Тэгвэл шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад гэрлэлтийн гэрчилгээг цуцлах боломж бий эсэх талаар УБЕГ-аас тодруулахад "Тухайн гэр бүлийн эхнэр, нөхөр салах өргөдлөө шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэний дараа манайд мэдээлэл ирж, гэрлэлтийн гэрчилгээг цуцалдаг. Өөр ямар нэг байдлаар манайхаас нууцаар хүчингүй болгох боломж байхгүй" гэлээ.

Сануулахад, түүний эхнэр Х.Янжингаажид "Ганболдоос салах өргөдлөө өгмөгц тэрээр уурсч өс санан Улсын Бүртгэлийн Ерөнхий газар, түүний архив, ТҮЦ машины лавлагаанаас бид хоёрын 2016 онд батлуулсан гэрлэлтийн гэрчилгээг устгуулсан байсан" гэсэн байдаг.

С.Мөнгөнчимэг: Дэд дарга, орлогч нарыг цөөлөхөд 1.3 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан
С.Мөнгөнчимэг: Дэд дарга, орлогч нарыг цөөлөхөд 1.3 тэрбум төгрөг хэмнэх тооцоо гарсан
 
Гурилыг гаалийн татваргүй болгох нь БАРУУН АЙМАГТ нэр дэвших гэсэн хүмүүсийн санаа байсан гэв
Гурилыг гаалийн татваргүй болгох нь БАРУУН АЙМАГТ нэр дэвших гэсэн хүмүүсийн санаа байсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.